Mandala
Binks
Samson
LS
LS
LS
Binks
LS
WD


Мандала Про Аудио ХХК нь 2017 оноос хойш соёл урлаг, арга хэмжээний салбарт үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн аудио, тайз, дэлгэц, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, түрээс, суурилуулалт болон засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.
Бид чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээг нэг дороос хүргэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж ирсэн.
Манай хамт олон 2014 онд Монгол Улсын анхны автомашинд суурилсан явуулын тайз болох “Shimaz”-ыг бүтээж, соёл урлагийн салбарт шинэлэг шийдлийг нэвтрүүлсэн түүхтэй.
2026 онд бид шоурум, сургалтын танхим, засвар үйлчилгээний төв бүхий 680 м² талбайтай өөрийн цогц байрыг ашиглалтад оруулж, өргөн нөөц бүхий агуулах, мэргэжлийн баг хамт олондоо тулгуурлан харилцагчдадаа найдвартай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.